ШУУД: Амь хохирогч Г.Батбаярын машинаас гэрээслэл олдоогүй гэж ЦЕГ-аас мэдээллээ

ШУУД: Амь хохирогч Г.Батбаярын машинаас гэрээслэл олдоогүй гэж ЦЕГ-аас мэдээллээ

Өмгөөлөгч Г.Батбаяр нь сураггүй алга болж, эрэн хайж байсан бөгөөд түүнийг амь хохирсон байдалтай байхад нь Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинаас нь олж тогтоогоод байгаа билээ. Тэгвэл эл хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө. 

ШУУД:

Тэрбээр энэ талаар "Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух иргэн Б нь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдлыг түүний төрсөн дүү Н-ээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00 цаг 57 минутад гаргасан. Энэ дагуу эрэн сурвалжлах үйл ажиллагааг хойшлуулшгүйгээр улсын хэмжээнд зарлаж, улмаар 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинаас нь олж тогтоосон. Хуулийн дагуу хэргийн газрын үзлэгийг хийхэд иргэн Б нь автомашиныхаа арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрын үзлэгийг гэрэл зураг, дуу, дүрсний аргаар бэхжүүлж авсан бөгөөд мэргэшсэн алба хаагчид хийсэн. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэлтэй галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас, бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хүргүүлсэн байгаа. Амь хохирогч Б нь галт зэвсэг ашиглах сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Харин амь хохирогчийн автомашинаас гэрээслэл олдоогүй" гэлээ.