С.Чимгээ: Г.Батбаяр агсны хэргийг зуун хувь аллага гэж хардаж байна

С.Чимгээ: Г.Батбаяр агсны хэргийг зуун хувь аллага гэж хардаж байна

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр 11:00 цагаас “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагуудаас Г .Батбаяр агсаны талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Эвийн хүч” төрийн бус байгууллагын мэргэжилтэн С.Чимгээ “Өнөөдөр ард түмэн үнэнийг мэдэх ёстой. Энэ бол зүгээр нэг хүн нас барсан асуудал биш монгол гэдэг улсын тусгаар тогтнол, хувь заяатай асуудал. Үүнийг бид 100 хувь аллага гэж хардаж байгаа. Юун түрүүнд Монгол Улсын хууль шүүхийн байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Энэ бол зохион байгуулалттай аллага. Бид эх орноо гэсэн олон хүнийг алдаж ирсэн. Энэ хэрэг будилна гэж айж байна. Яагаад гэвэл гэр бүлд нь өглөө задлан шинжилгээ хийнэ гэсэн мөртлөө шөнө 00:00 цагт гэрийнхнийх нь төлөөллийг нь оролцуулахгүйгээр задлан хийсэн. Задлан хийснээс нь эхлээд харвал энэ бүхэн зохион байгуулалттай нь тодорхой байна" гэж мэдээллээ.