Хууль бусаар мод бэлтгэсэн, тул загас агнасан хэргүүдийг прокурорт шилжүүллээ

Хууль бусаар мод бэлтгэсэн, тул загас агнасан хэргүүдийг прокурорт шилжүүллээ

Хууль бусаар мод бэлтгэсэн, тул загас агнаж байгаль орчинд хохирол учруулсан хэргүүдийг шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. 
 
Тодруулбал, нэр бүхий иргэд бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай ойгоос тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар 0.84 м.куб мод бэлтгэн байгаль орчинд 3.230.089 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Иргэн Г нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хяналтын цэгээр 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 3 ширхэг тул загасыг тээвэрлэн байгаль орчинд 2.448.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Иргэн О нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2024 оны 01 дүгээр сарын 22-оос 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнө “Pajero” маркийн тээврийн хэрэгслээр 1.12 м.куб мод бэлтгэн байгаль орчинд 299.831 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 



Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө