Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан нэр бүхий иргэдэд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан нэр бүхий иргэдэд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан нэр бүхий иргэдэд холбогдох хэргийг шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ. 

Тодруулбал, иргэн Ө зэрэг нэр бүхий 8 этгээд нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 8 иргэний үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.