Автобусны сандлын бүрээс зүсэж, шил хагалагч авч явсан хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас олж саатуулжээ

Автобусны сандлын бүрээс зүсэж, шил хагалагч авч явсан хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас олж саатуулжээ

Дунд сургуулийн сурагчид дүрсгүйтэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгний эд хөрөнгө сүйдэлж мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл автобусны сандлын бүрээс зүсэж, шил хагалагч авч явсан хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас олж саатуулжээ. Тус хүүхдүүд гэм буруугаа хүлээн, дахин тийм үйлдэл гаргахгүй байх амлалт өгчээ. Иймд иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө