Г.Батбаяр агсны задлан шинжилгээнд ар гэрийнхнийг нь оролцуулаагүй гэв

Г.Батбаяр агсны задлан шинжилгээнд ар гэрийнхнийг нь оролцуулаагүй гэв

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.

Үүний дараа түүний ойрын хүмүүс талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж эхлээд байна.

Тодруулбал, түүний төрсөн дүү Г.Баттайван өмгөөлөгчийнх нь хамт талийгаачийн задлан шинжилгээнд хамт байлцах хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй гэх мэдээллийг өгчээ. Өнгөрөгч шөнө талийгаач Г.Батбаяр агсны цогцост задлан шинжилгээ хийсэн гэх албан бус мэдээлэл гарсан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн гадна өмгөөлөгч Г.Батбаяр агсны найз, нөхөд болоод ойрын хүмүүс цугласан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.