ШУУРХАЙ: "Өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрөгч Ням гарагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тул, түүнийг эрэн хайж байна" гэж мэдээлжээ

ШУУРХАЙ: "Өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрөгч Ням гарагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тул, түүнийг эрэн хайж байна" гэж мэдээлжээ

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21 /2024.04.21/-ний шөнө буюу өнгөрөгч Ням гарагт гэрээсээ гарч явснаас хойш сураггүй алга болсон талаар түүний ойрын эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл цагдаагийн байгууллагаас "түүнийг эрэн хйаж байгаа бөгөөд Г.Батбаяртай энэ 7 хоногт уулзсан, утсаар ярьсан харсан хүн байвал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст яаралтай хандах"-ыг мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар түүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.