Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас мерседес G500 автомашинд зорчиж явсан 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ

Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас мерседес G500 автомашинд зорчиж явсан 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ

Бага тэнгэрийн аманд G500, Портер маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Улмаар портер машины эд ангид хавчуулагдсан хүнийг гаргах ажиллагаа явагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл ослын талаар ОБЕГ-аас "Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны Богдхан уулын “Бага Тэнгэрийн-Ам”, Дүнжингаравын гудамжны автозам Бага оврын ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Kia Bongo-3” загварын ачааны автомашин, иргэн Б-ийн  “Mercedes Benz G500” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Ц /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /28 настай, эрэгтэй/, М /26 настай, эрэгтэй/, Ө /38 настай, эмэгтэй/,  /7 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгсөн" гэж мэдээллээ.