АНУ-аас нууцаар өгсөн холын тусгалтай баллистик пуужинг Украин ашиглаж эхэлсэн гэж албаныхан мэдээлжээ

АНУ-аас нууцаар өгсөн холын тусгалтай баллистик пуужинг Украин ашиглаж эхэлсэн гэж албаныхан мэдээлжээ

АНУ-аас Украинд нууцаар өгсөн холын тусгалтай баллистик пуужинг ашиглаж эхэлсэн гэдгийг Америкийн албаныхан баталжээ.

Энэхүү зэвсгийг АНУ-ын тусламжийн багцын хүрээнд илгээсэн бөгөөд энэ сард Украинд очсон аж. Албаны хүмүүс Украины "үйл ажиллагааны аюулгүй байдлыг" хангахын тулд олон нийтэд зарлаагүй гэв. Тэрхүү пуужинг Крым дэх Оросын объектуудад цохилт өгөхөд дор хаяж нэг удаа ашигласан талаар мөн мэдээлжээ.

Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Украинд 61 тэрбум долларын (49 тэрбум фунт стерлинг) эдийн засаг, цэргийн дэмжлэг үзүүлэх шинэ багцад гарын үсэг зурсан тул Америкийн нэмэлт зэвсгийг удахгүй илгээх төлөвтэй байна. Одоогоор хэдэн пуужин илгээсэн нь тодорхойгүй байгаа ч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Вашингтон нэмж илгээхээр төлөвлөж байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC