Диана гүнжийн анхны ажлын анкетыг дуудлагаар худалдана

Диана гүнжийн анхны ажлын анкетыг дуудлагаар худалдана

1979 оны тавдугаар сард Диана Спенсер Уэльсийн гүнж болохоосоо өмнө "Solve Your Problem Ltd" сувилагчийн агентлагт орохоор бөглөж байсан ажлын анкетыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ.

Түүний анхны анкетыг дөрөвдүгээр сарын 30-нд Бристол хотноо 8000 фунт стерлингээс эхэлж дуудлага худалдаагаар зарах төлөвтэй байна. 17 настай байсан тэрбээр анкетын ихэнх хэсгийг хар бэхээр бөглөсөн байх бөгөөд түүнийг төрсөн огноогоо зориудаар буруу бичсэн гэж үзэж байна. Тодруулбал, тэрбээр 1961 оны 7-р сарын 1-нд төрсөн өдрөө "1960 оны 7-р сарын 1" гэж зориуд буруу бичсэн байна. Учир нь ингэснээр асрагчаар ажиллахад 18-аас дээш насны байх шалгуурыг хангах зорилготой байсан байх. Одоо худалдаанд гарах бичиг баримтыг өсвөр насны Диана Спенсер Лондон руу нүүснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа бөглөсөн байна.