20 настай Монгол залуу “Google” компанид уригдав

20 настай Монгол залуу “Google” компанид уригдав

Нест Академийн туслах багш Э.Баттулга Google компанийн “Гүүгл КодЮ” нэртэй хөтөлбөрт Монгол улсаас анх удаа уригдан оролцохоор болжээ. Дэлхийн шилдэг залуусыг урин оролцуулдаг уг хөтөлбөрт ихэвчлэн дэлхийн томоохон их дээд сургуулиудын шилдэг оюутнууд уригддаг. Харин манай улсаас Нест Академи хэмээх дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай эн тэнцүүхэн ажиллаж, сурагч хүүхэд залууст мэдээлэл технологийн боловсрол олгож буйг нь үнэлэн ийн урьсан гэлээ.

Уг академийн залуус тун удахгүй “DEMO Day 2019” өдөрлөгийг Холидэй Инн зочид буудалд зохион байгуулах гэж буй бөгөөд энэ үеэр Google компанид уригдсан багш Э.Баттулгатай уулзаж, долдугаар ангийн хүүхдүүдийн бүтээсэн веб апп, гар утасны тоглоомуудтай танилцах, олон сонирхолтой шинэ мэдээллүүдийг авч, суралцах боломжтой аж.

DEMO Day 2019” ӨДӨРЛӨГ: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамжны 5-р хороонд байрлах Холидэй Инн Улаанбаатар зочид буудлын 2 давхрын хурлын танхимд 6 сарын 9-ны өдрийн 16:00-19:00 цагийн хооронд болно.

NEST ACADEMY-ийн төгсөгчдийн "DEMO Day-2019" арга хэмжээ