ВИДЕО: "Охин Г.Хулан нь БЗС-аас 127 мянган ам.долларын зээл авсан" гэх Л.Гантөмөр "зээл олгох шийдвэрийг Төрийн сан гаргадаг" гэж мэдэгджээ

ВИДЕО: "Охин Г.Хулан нь БЗС-аас 127 мянган ам.долларын зээл авсан" гэх Л.Гантөмөр "зээл олгох шийдвэрийг Төрийн сан гаргадаг" гэж мэдэгджээ

МАН болоод АН-ын зарим нөлөө бүхий эрхмүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч өөрөө болоод хүүхдүүдээ гадаадын их дээд сургуульд сургасан нь ил болсон.

Тухайлбал, АН-ын дарга Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа 2016 оны тавдугаар сарын 27-ны өдөр тушаал гаргасан. Уг тушаалаар Гантөмөрийн Хулан, Ганбатын Батбаатар, Мөнхбаярын Нандинзул нарын нэрсийг нэмсэн. Гантөмөрийн Хулан нь 2016 онд АНУ-ын Брауны Их сургуульд суралцахдаа 127 мянган ам.долларын зээл авсан гэх мэдээллийг Zarig.mn сайт гаргаж байв. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр Боловсролын зээлийн сангийн асуудлаар хэвлэлд өгсөн тайлбартаа, "Боловсролын зээл буюу тэтгэлэг бол төрийн сангаар дамжиж явдаг. Төрийн сан дээр олгох эсэх олгох. Олгосноо чөлөөлөх эсэх чөлөөлөх гэдэг шийдвэр тэнд гардаг. Тэрийг Л.Гантөмөр гэдэг АН-ын сайд дээр ирээд би эцсийн байдлаар баталгаажуулж байгаа хэлбэр" хэмээн тайлбарлажээ.