"Хайлаастад зам тээврийн осолд өртсөн нэг хүүхэд ухаан ороогүй, бусад хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд байна" гэжээ

"Хайлаастад зам тээврийн осолд өртсөн нэг хүүхэд ухаан ороогүй, бусад хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд байна" гэжээ

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастад өнгөрсөн долоо хоног /2024.04.17/-т Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тус ослын улмаас нийт зургаан иргэн /нэг том хүн, таван хүүхэд/ гэмтэл авч,  эмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол, осол гарах үеэр 16 настай охин амиа алдсан юм.

Тэгвэл осолд өртсөн хүүхдүүдийн ээж, "Хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд байна. Нэг хүүхэд нь ухаан ороогүй, бусад нь хагалгаанд орсон. Нэг айлын дөрвөн хүүхэд осолд өртсөн. Манай охины есөн настай нэг хүүхэд, хүүгийн 11 настай нэг хүүхэд, манай 16 настай бага хүүхэд, 25 настай охин маань хамт явж байсан юм. Хүүхдүүдийн хичээл тухайн өдрийн 15.45 цагт тараад, эгчтэйгээ тоглоомын талбай руу явсан юм. Тоглоомын талбай руу явж байхдаа замын хажуугаар явдаг юм. Хайлааст орчмын авто зам нь нарийн, осол аваар их гардаг байсан" гэжээ.