“Бэлтэс мөрөн”-д холбогдох хэрэг: Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байна

“Бэлтэс мөрөн”-д холбогдох хэрэг: Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байна

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.04.18/ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа билээ. 
 
Тодруулбал, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Бэлтэс мөрөн ХХК-ны сүлжээний залилан” гэх тодотголтой яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр буюу 12 цаг 44 минутад эхэлсэн юм. Тэгвэл яг одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байна.