ШУУРХАЙ: Р.Базараагийн захиалгаар бусдыг айлган сүрдүүлж, дарамталж байсан гэх Э.Хаш-Эрдэнийг 30 хоног цагдан хорилоо

ШУУРХАЙ: Р.Базараагийн захиалгаар бусдыг айлган сүрдүүлж, дарамталж байсан гэх Э.Хаш-Эрдэнийг 30 хоног цагдан хорилоо

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн "Баян" гэх Р.Базарааг энэ сарын 15-ны өдөр /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, гэрт нь нэгжлэг хийсэн байдаг. 

Мөн уг хэрэгт холбоотойгоор Р.Базараагийн захиалгаар бусдыг айлган сүрдүүлдэг байсан гэх Э.Хаш-Эрдэнэ нарыг баривчилсан юм. Тэгвэл түүнийг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2024.04.17/ хэлэлцээд түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ. 




Өнөөдөр үхэр өдөр

28 минутын өмнө