Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад элэгний Д вирусын эсрэг эмчилгээ нэвтрүүлэх судалгаа хийж эхэлсэн байна. Тодруулал, Эрүүл мэндийн яамны урилгаар Германы “MYR” эмийн компанийн ажлын хэсэг Монгол улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Тэд дэлхий даяар 40 төвд уг судалгааг хийж байгаа бөгөөд 2018 онд Герман эрдэмтдийн судалж нээсэн Д вирусын “Myrcludex” эмийг ийнхүү дэлхийн өнцөг булан бүрт зэрэг судлах аж. Одоогоор уг эмийн эмнэлзүйн судалгаанд 2012 онд оролцсон 300 өвчтөн эмчлэгдсэн дүн мэдээтэй .
Уг судалгаатай ЭМЯ танилцаж, ёс зүйн хороо баталснаар судалгааг эхлүүлж, үүний дараа Д вирусын эмчилгээ эхлэх юм байна. Харин судалгаа дууссаны дараа уг эмийг хамгийн эхлээд Европын зах зээлд 2-4 сарын дараа гэхэд гаргахаар төлөвлөж буй ажээ.