ШУУРХАЙ: Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч, 16 настай охин нас барж, 6 хүүхэд, нэг том хүн хүнд гэмтжээ

ШУУРХАЙ: Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч, 16 настай охин нас барж, 6 хүүхэд, нэг том хүн хүнд гэмтжээ

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастад өнөөдөр /2024.04.17/ 19 цагийн үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа. 

Ослын улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн нэг хүнийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас 16 настай нэг хүүхэд нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. 

Осолд өртсөн тээврийн хэрэгслийн жолооч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх талаарх мэдээлэл одоогоор алга байна. Ямартай ч уг ослын талаар цагдаагийн байгууллагаас маргааш прокурорын зөвшөөрлийн дагуу тодорхой мэдээлэл өгнө гэдгийг хэлж байна.