ШУУРХАЙ: "Алтайн хүдэр" компанийн эзэн Р.Базарааг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарлаа

ШУУРХАЙ: "Алтайн хүдэр" компанийн эзэн Р.Базарааг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарлаа

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг уржигдар /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, улмаар тэднийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэднийг 48 цаг цагдан хорих хугацаа өнөөдөр /2024.04.17/ дуусаж байсан юм. Тэгвэл дөнгөж сая Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг үргэлжлүүлэн хорих эсэх хурал болж, түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан байна.