О.Цогтгэрэл: Үндэсний баялгийн сангийн тухай хууль нэртэй авлигалын сан байгуулах хууль өргөн барьж байгаа тул АН-ын бүлэг эсэргүүцнэ

О.Цогтгэрэл: Үндэсний баялгийн сангийн тухай хууль нэртэй авлигалын сан байгуулах хууль өргөн барьж байгаа тул АН-ын бүлэг эсэргүүцнэ

АН-ын бүлэг хуралдаж, хаврын чуулганаар хэлэлцэх Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний илтгэл, Засгийн газраас өргөн барьсан Баялгийн сангийн тухай хуулийн үзэл баримтлалын зөрүү зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, одоогийн нөхцөл байдал, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх хэрхэн яаж доройтож байгааг бүгд харж байгаа. Үүнийг хамгаалах ёстой. Мөн шүүхийн шийдвэргүй барьвчилгаа зэрэг олон асуудал өнгөрсөн жилийн хүний эрхийн тайланд байхгүй байна. Иймд бид хүний эрхийг хамгаалах зарчмаар тодорхой байр сууриа илэрхийлнэ. Сүүлийн найман жилд авлигын үзүүлэлтээр 50 орчим байр ухарсан. Мөн ардчиллын индексээр ч ухарсан.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн хуульд манай нам зарчмын зөрүүтэй саналтай байгаа. Засгийн газраас өргөн барьсан үндэсний баялгийн сан нэртэй хууль нь дарга, эрх мэдэлтэнг хамгаалж, давуу эрх олгох, ялгаатай байдал бий болгох хуулийн төсөл юм. Мөн хуримтлалын сан нэртэй санг Нийгмийн хамгааллын сайд удирдана гэсэн байна. Энэ бол халамжийн сан. Гэтэл сонгуулийн өмнө элдэв янзын халамж тарааж, сурталчилгаа хийх гэж эрх зүйн боломж бий болгох гэж байгаа хэлбэр. Мөн хөгжлийн сан нэртэй Монгол Улсын төсвөөс гадуур дахин нэг сан бий болгох боломжийг бүрдүүлсэн байгаа тул АН-ын бүлэг зарчмын зөрүүтэй саналыг УИХ-д хүргүүлнэ" гэв.