М.Оюунчимэг: Уналт таталтын эмийг Монголд авчирсан ч Улсын эмийн жагсаалтад оруулаагүй  гэх шалтгаанаар хэрэглэлгүй хугацааг нь дуусгасан

М.Оюунчимэг: Уналт таталтын эмийг Монголд авчирсан ч Улсын эмийн жагсаалтад оруулаагүй гэх шалтгаанаар хэрэглэлгүй хугацааг нь дуусгасан

Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэллээ. 

Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байна.

Энэ үеэр уналт, таталттай хүмүүсийг төлөөлж ирсэн гэрч Хонгор "Би уналт таталт өвчнөөр 27 жидл өвчилж байгаа. Хамгийн чухал эм маань Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй. Харин хөнгөлөлттэй эмийн үнийн жагсаалтад орсон. Тийм учраас эм нь эмийн сангуудаас олддоггүй. Монос эмийн сан уналт таталтын эмийг оруулж ирсэн ч эмнэлгүүд нь авахгүй байсаар байгаад хугацаа нь дууссан" гэв. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Уналт таталтын эмийг гадаадаас оруулж ирдэг. Монголд зарддаггүй. Арай хийж ярьж, хөөцөлдөж Монголд оруулж ирсэн чинь "Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээгүй учраас эмнэлгүүд ашиглахгүй, хэрэглэгдэггүй байсаар байгаад хугацаа нь дууссан. Энэ өөрөө  бизнес гэдгийг бид нотлох баримтаар гаргасан. С вирусийн нэг эм нь 200 доллар байхад УИХ дээр лобби бүлэг байгуулж хөөцөлдсөөр үнийг нь тэглэсэн. С вирус бараг эдгэрч байгаа" гэв. 

ШУУД: 




Өнөөдөр хулгана өдөр

55 минутын өмнө