Б.Жаргалмаа: Эрхтэн шилжүүлсэн хүмүүс эмээ авч чадахгүй байхад тураах эмийг үнэгүй эмийн жагсаалтад оруулсан нь ямар учиртай юм

Б.Жаргалмаа: Эрхтэн шилжүүлсэн хүмүүс эмээ авч чадахгүй байхад тураах эмийг үнэгүй эмийн жагсаалтад оруулсан нь ямар учиртай юм

Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэллээ. 

Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа " Эмзэглэмээр, "Даана ч дээ" гэмээр зөрчил олон илэрсэн. Маргааш, нөгөөдрийн хэлэлцүүлгээр маш олон зүйл тодорхой болох байх. Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулинд халдварт өвчний бүхий л эмчилгээ, үйлчилгээг төрөөс үнэ төлбөргүй даана гэж заасан боловч иргэд өнөөдөр хамрагдаж чадахгүй л байна. Энэ нь хууль гаргаад хэрэгждэггүйн жишээ. Глобал санд би талархлаа илэрхийлмээр байна. ДОХ, бэлгийн замаар дамжих өвчин болон сүрьеэгийн бүх л асуудлыг энэ сан ганцаараа хариуцаж байна. Хэрвээ энэ сан уг үйл ажиллагааг орхивол Эрүүл мэндийн яам энэ өвчний асуудлыг бүрэн орхигдуулна. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүс Глобал сангийн ажил үргэлжлээсэй гэж хүсч байгаа. Эрүүл мэндийн яам, Эмийн бодлогын зөвлөл нь ДОХ, бэлгийн замын халдварт өвчний төрлийн эмийг яагаад жагсаалтад оруулахгүй байгаа юм. Яагаад сахарын эм, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийн эмийг эмийн жагсаалтад оруулахгүй байгаа юм. Ямар тохиолдолд шаардлагатай, эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийн жагсаалтад эмийг оруулдаг юм. Яагаад тэр жагсаалтад тураах эм орчихдог юм. УИХ-аас 13.5 тэрбум төгрөгийн төсвийг тавьж өгсөн. Гэтэл тендерийн хуулиараа хүчингүй болгож шууд худалдан авалтаар олгодог. Хамгийн бага үнээр эм нийлүүлж буй компанийг тендерт шалгаруулж байна" гэлээ.