Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл нарын улс төрийн намууд АН-тай хамтарч УИХ-ын сонгуульд оролцохоор болжээ

Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл нарын улс төрийн намууд АН-тай хамтарч УИХ-ын сонгуульд оролцохоор болжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл, 27 улс төрийн нам оролцохоор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хандсан 27 улс төрийн намд АН-аас гарсан Ж.Батзандан нарын ШИНЭ нам, Ц.Оюунгэрэлийн Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/ багтаж байх талтай. 

Ирэх зургаадугаар сарын 26 /2024.06.26/-нд болох УИХ-ын сонгуульд АН, МАН-аас хэн нэр дэвшиж, эдгээр намууд ямар улс төрийн намтай хамтарч сонгуульд оролцох бол гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын сонгуульд АН-аас Д.Энхбат болоод Үндэсний бөхийн аварга Ч.Санжаадамба нар нэр дэвшиж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл  Ж.Батзандан нарын ШИНЭ нам, Ц.Оюунгэрэлийн ИОНН зэрэг намууд АН-тай хамтарч энэ удаагийн сонгуульд оролцох гэж байгаа ажээ. 

Ж.Батзандан. Л.Болд нарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-аас гарч ШИНЭ намыг байгуулж сонгуульд оролцоод ялагдал хүлээсэн юм. Харин сонгуулийн дараа Ж.Батзандан элчин сайдын зөвлөх болж гадаадад хэсэг амьдарсан бол, Л.Болд Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хувьд  2021 онд АН-аас гарч Иргэдийн оролцооны нэгдэл намыг байгуулсан байдаг.