Цахим орчинд өнөөдөр /2024.04.10/ "...гэгээн цагаан өдрөөр гарцан дээр зогсож байхад бие рүү тулж ирэн бэлгийн дарамт үзүүлж байна. Ямар аймар болцон юм бэ..." гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Тэгвэл иргэний энэхүү гомдол, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас тус зөрчил гаргасан 43 настай Э-г олж тогтоон, согтуурлын зэргийг хэмжиж, согтуурлын зэрэг өндөр байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.
