"Хүчингийн хэрэг үйлдсэн" гэж цагдаагийн алба хаагчдын асуудлаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Сэлэнгэ аймаг руу явжээ

"Хүчингийн хэрэг үйлдсэн" гэж цагдаагийн алба хаагчдын асуудлаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Сэлэнгэ аймаг руу явжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гараад байна. Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр албан хаагч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үүрэг болгосноор Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаасан жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн асуудлаар Сэлэнгэ аймаг руу явжээ.