Энэ долоо хоногийн Лхагва гараг /2020.01.22/-т Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг болон тус хэргийн өмгөөлөгч Ж.Батхуяг нар мэдээлэл хийж, Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн талаар ноцтой баримтуудыг дэлгэсэн билээ.
Тэгвэл энэхүү хэвлэлийн хуралтай холбогдуулж өмгөөлөгч Ж.Батхуягт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн байж болзошгүй байгаа талаар Өдрийн сонины өнөөдрийн дугаарт нийтэлжээ.
Учир нь Ж.Батхуягийг хэвлэлийн хурлын үеэр “Хэргийн нууцыг задалсан. Хэрэгт байгаа баримтуудыг буруу тайлбарласан” гэж үзсэн гэх. Энэ нь полиграфийн шинжилгээний хариу, талийгаачийн зураг, 13 секундын бичлэгийн талаарх мессэжтэй холбоотой бололтой” гэж эх сурвалжид нийтэлжээ.