Улс төрийн намыг бүртгүүлэх (шинээр) өргөдлийг хүлээж авах хугацаа 2024 оны 3 сарын 30-ны өдрөөр тасалбар боллоо.
Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ” гэж заасны дагуу улс төрийн намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээж авах хугацаа 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар боллоо.