Удаа дараа хойшилсон Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Удаа дараа хойшилсон Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүх хурал дахин хойшилсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 02-ны өдөр болох юм. Нийслэлийн Прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2, 2.10 дахь хэсэг, 20.3-1, 20.3-2, 11.1-2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.