Охид, эмэгтэйчүүдийг хуурч мэхлэн гаднын улс руу явуулж, хилээр нэвтрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, Бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж 4 иргэнийг Тайланд Улс руу явуулж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан Б.Б, Э.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.