Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2024.03.29-ний өдөр улсын дугааргүй автомашиныг зогсоон шалгах явцад жолооч И цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргажээ. Тус үйлдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрэм биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.