Өнгөрсөн 2019 онд “Тод каннам” эмнэлэгт үйлчлүүлсэн 29 настай эмэгтэй хагалгааны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэрэгт холбогдсон мэс заслын эмч Д.Тодномбат, нойрсуулагч эмч Б.Мөнгөнчимэг нарыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт үйлдсэн хэмээн буруутгаад байсан.
Тэгвэл тус гоо сайхны эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнд Эрүүгийн хуулийн 10.61 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 15.13-ын “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
2021 онд Д.Тоднямыг цагаатгаж, Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарын эмчээр ажиллах эрхийг хоёр жил хасаж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгээд, өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хоёр жилийг нь хассан.Эцэст нь Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт нэг жил зургаан сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр болоод байсан ч ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгожээ.