Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор "Өвс худалдана" гэх нэрээр бусдыг залилах явдал ихээр гарах болжээ

Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор "Өвс худалдана" гэх нэрээр бусдыг залилах явдал ихээр гарах болжээ

Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор Сүхбаатар аймагт "Өвс худалдана" гэх нэрээр бусдыг залилах явдал ихээр гарах болжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймагт 2024 он гарснаас хойш өвс худалдан авахаар бусдын данс руу 2,3 саяас 18 сая төгрөг буюу нийтдээ 48,6 сая төгрөгийг шилжүүлж, нийт найман иргэн залилуулсан тухай Сүхбаатар аймгийн Прокурорын газраас мэдээлжээ. Иймд иргэд, малчид та бүхэн гэмт этгээдэд хууртаж, хохирохоос урьдчилан сэргийлэхийн тулд цахим орчин болон гар утсаар харилцаж байгаа мэдээлэлд яаран итгэлгүй, сайтар нягталж байх, өвс, тэжээл худалдаж авахаар урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.