Орхон голын бургасанд төөрч, осгох эрсдэлд орсон иргэнийг онцгой байдлынхан олжээ

Орхон голын бургасанд төөрч, осгох эрсдэлд орсон иргэнийг онцгой байдлынхан олжээ

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Хонгор морьт багийн 4 дүгээр хэсгийн 5-98 тоот /аймгийн төвөөс баруун зүгт 9 км/-т иргэн Г “Орхон” голын урд хэсэгт төөрсөн тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн Г/39 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 03.27-ны өдрийн 22:25 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж 03.28-ны өдрийн 03:00 цагт Сэлэнгэ голын салааны бургасан дотор хувцас нь норсон байдалтай байхад нь аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.