Хуулийн хүчингүй болсон хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн хэргийг  нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэв

Хуулийн хүчингүй болсон хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэв

Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Ц.А-г бусдын кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийн сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хандалтад хязгаарлалт тогтоож бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
 
Шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад улсын яллагчаас гэмт хэрэгт холбогдогчийн кибер орчинд халдаж, мэдээллийн сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хандалтад хязгаарлалт тогтоож бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд нь яллагдагчаар татаж, мэдүүлэг авах болон яллах дүгнэлт үйлдэж гардуулахдаа Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон хуулийн хэсгээр ялласан байх тул өөрчлөн найруулсан зүйл, хэсгээр дахин яллагдагчаар татаж, мэдүүлэг авах болон яллах дүгнэлтийг гардуулахыг даалгаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.