Маргааш орон даяар "Гамшгийн дуут дохио" дуугарна

Маргааш орон даяар "Гамшгийн дуут дохио" дуугарна

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг. Тэгвэл энэ сарын 28-нд буюу маргааш 16:00 цагт орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалт зохион байгуулахаар болжээ.