ШУУРХАЙ: Халтиргаа, гулгаатай холбоотойгоор Налайх болон Дарханы чиглэлд олон тооны автомашин мөргөлдсөн осол гарчээ

ШУУРХАЙ: Халтиргаа, гулгаатай холбоотойгоор Налайх болон Дарханы чиглэлд олон тооны автомашин мөргөлдсөн осол гарчээ

Цас орж халтиргаа үүссэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Чулуун овоо, Амгалан, Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөн Дарханы чиглэлд олон тооны автомашин мөргөлдсөн осол гараад байна. Ослын дуудлагын дагуу цагдаагийн газраас холбогдох шалгалтыг хийж байна. 

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор 

  • Тохиромжтой хурдыг сонгох
  • Хажуу, хоорондын зайг зөв барьж явах
  • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх
  • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх
  • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.