Мах боловсруулах 40 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалжээ

Мах боловсруулах 40 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалжээ

ХХААХҮ-ийн сайдын баталсан 2023 оны тушаалын дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжаар улсын хэмжээнд мал, төхөөрөх үйлдвэр, цех, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Ингэснээр "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын шаардлага хангаагүй, эрсдэл их гэж үнэлэгдсэн, мал төхөөрөх, мах боловсруулах 49 үйлдвэр, цехэд олгосон улсын байцаагчийн дүгнэлтийг Салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцлан, арга хэмжээг авахыг Мал эмнэлгийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн ХХААГ-т хүргүүлснийг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.