“Өмнөговийн хилээр контейнероор их хэмжээний юань оруулж баригдав” гэх мэдээлэл бүртгэгдээгүй гэж ЦЕГ-аас мэдээллээ

“Өмнөговийн хилээр контейнероор их хэмжээний юань оруулж баригдав” гэх мэдээлэл бүртгэгдээгүй гэж ЦЕГ-аас мэдээллээ

Урд хөршөөс их хэмжээний юань чингэлэгээр дамжин орж ирсэн талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй” гэх мэдээллийг өгч байгаа юм.

Тэгвэл энэ талаар Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-аас дараах мэдээллийг нийтэлжээ. Тус мэдээлэлд, "Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Харин өнөөдөр буюу 2024.03.26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээн дээр түгээгдсэн “Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав.” гэх гарчигтай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй бөгөөд цахим сүлжээн дээрх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.