66 сая жилийн өмнөх устаж үгүй болсон Тарбозаврын толгойн ясыг зарж борлуулах гэж байсан хэргийг шалгаж дуусчээ

66 сая жилийн өмнөх устаж үгүй болсон Тарбозаврын толгойн ясыг зарж борлуулах гэж байсан хэргийг шалгаж дуусчээ

“Тарбозавр /Tarbosaur bataar/” нэртэй Үлэг гүрвэлийн толгойн ясны хэсгийг зарж борлуулсан этгээдүүдүүдийг ЭЦА-наас илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ. 

Тодруулбал, Энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий иргэд бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэрдийн галав”-ын үе буюу 66 сая жилийн өмнөх устаж үгүй болсон “Тарбозавр /Tarbosaur bataar/” нэртэй Үлэг гүрвэлийн толгойн ясны хэсгийг буюу соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, бусдад зуучилсан үйлдэлд Б нарын 5 иргэнийг шалгаж, Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.