Согтуурсан үедээ цагдаагийн байгууллагад халдсан этгээдэд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Согтуурсан үедээ цагдаагийн байгууллагад халдсан этгээдэд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. 

Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, тухайн алба хаагч гэмтсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.