СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж, 29 настай эмэгтэй нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж, 29 настай эмэгтэй нас баржээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хорооны Зээлийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 06:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт хүрэлцэн очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /27 настай, эмэгтэй/ өртөж нас барсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.