Э.Сайханбаатар нь мөрийтэй тоглоомны улмаас өр төлбөрт орж, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байжээ

Э.Сайханбаатар нь мөрийтэй тоглоомны улмаас өр төлбөрт орж, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байжээ

Монголын волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Э.Сайханбаатар 2024 оны гуравдугаар сарын 14 /2024.03.14/-ний өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн байрны 14 давхраас унаж амь насаа алдсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Э.Сайханбаатар нь хуулийн байгууллагаар шалгагдаж байхдаа ийнхүү амиа егүүтгэсэн байж болзошгүй байгаа аж. Гэхдээ шүүх эмнэлгийг эцсийн дүгнэлт гарч байж түүний үхлийн шалтгаан тодорхой болох юм.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "талийгаач нь мөрийтэй тоглоом тоглож, бусдад их хэмжээний өр төлбөрт орж, улмаар залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байсан" гэх мэдээлэл байна.

Түүний дээрх үйлдэл нэлээд олон жил үргэлжилсэн гэх бөгөөд магадгүй их хэмжээний өр төлбөрөөс үүдэж, амиа егүүтгэсэн байж болзошгүй гэх хардлага байгаа аж. Ямартай ч цахим болон элдэв төрлийн мөрийтэй тоглоом нь сайн үр дагаварт хүргэдэггүй, үүнээс үүдэж олон залуус амь, амьдралаа үгүй хийж байгаа тул энэ төрлийн зүйлийг тоглохгүй байж, бусдад залилуулахаас сэрэмжлүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн талаарх сэрэмжлүүлэг сурвалжлагыг үзнэ үү. 

ВИДЕО:

Ташрамд өгүүлэхэд,  Цагдаагийн байгууллага 2020 оны нэгдүгээр сараас 2023 оны оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 740 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Улмаар 197 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, 35 хэргийг шүүхэд шилжүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.