ВИДЕО: М банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг дахин загварчилсан шигээ "Харилцагчийн төв"-ийг дахин загварчилж, шинээр нээлээ

ВИДЕО: М банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг дахин загварчилсан шигээ "Харилцагчийн төв"-ийг дахин загварчилж, шинээр нээлээ

М банк нь салбаргүй, бүрэн дижитал дээр суурилсан банк бөгөөд Шангри-Ла төвийн 3-р давхарт нээгдэж буй Харилцагчийн төвөөр дамжуулан харилцагчийн гэрээ байгуулах, зайлшгүй биеэр ирэх шаардлагатай нэмэлт үйлчилгээ болон бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг явууллаа.

ВИДЕО:

М Харилцагчийн төв нь ногоон төгөлд байгаа мэт тайван, таатай мэдрэмж төрүүлэхүйц орчин; хэрэглэгч бүрэн үйлчилгээ авах боломжтой технологийн шийдлүүд, амрах суух, нээлттэй хэсгүүд гэх мэтээр хэрэглэгчтэй илүү ойр харилцаж, тав тухтай, хүртээмжтэй, нөхөрсөг үйлчилгээ өгөхөд чиглэжээ. Нээлттэй өдөрлөг 2024 оны гуравдугаар сарын 23, 24-нд буюу хоёр өдөр үргэлжилнэ. Мөн нээлтийн урамшуулал болгон өдөрлөгийн үеэр ирж хадгаламж нээсэн шинэ болон хуучин харилцагч нартаа карт үнэгүй захиалах эрх болон 10 мянган төгрөгийн хадгаламжийн эрх бэлэглэж байна.

Түүнчлэн М банк нь 2022 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энгийн хугацаатай хадгаламж, дижитал зээл, M basic карт гэх мэт цөөнгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлээд байна.