ШУУРХАЙ: Анхан шатны шүүхээс Ё.Баатарбилэгт оноосон зургаан жилийн хорих ялыг бүхэлд нь хүчингүй болголоо

ШУУРХАЙ: Анхан шатны шүүхээс Ё.Баатарбилэгт оноосон зургаан жилийн хорих ялыг бүхэлд нь хүчингүй болголоо

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал долоо хоног үргэлжилж, энэ сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ яг одоо танилцуулж байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Учир нь түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай гэж шүүх үзсэн байна. 

Анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял оноогоод байсан юм.