ШУУРХАЙ: Э.Санчирдамба нь "Бусдад зодуулсан гэх үйлдлээ шалгуулах шаардлагагүй" хэмээсэн тул цагдаагаас хэрэг нээхээс татгалзжээ

ШУУРХАЙ: Э.Санчирдамба нь "Бусдад зодуулсан гэх үйлдлээ шалгуулах шаардлагагүй" хэмээсэн тул цагдаагаас хэрэг нээхээс татгалзжээ

"Mongolian Youtuber Sanchir" хэмээх нэрээр видео контент бүтээгч Э.Санчирдамба нь өнгөрсөн хоёрдугаар сарын 24 /2024.02.24/-ний өдөр "Үл таних этгээдүүдэд зодуулсан" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, улмаар түүнийг нас барсан гэх мэдээлэл хүртэл гарсан байдаг. Цахим орчинд тархсан дээрх мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаж эхлээд байсан юм.

Тэгвэл Э.Санчирдамба нь бусдад зодуулсан гэх үйлдлээ хуулийн байгууллагад мэдээлээгүй төдийгүй уг асуудлыг шалгуулахаас зайлсхийсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал,  тэрбээр өөрийн цахим сүлжээгээр бусдад зодуулсан хэмээж байсан үйлдлээ "Өөрийнх нь хувийн асуудал учир хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй" хэмээсэн байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас уг асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгахаас татгалзах саналыг прокурорт хүргүүлээд байгаа аж. Товчхондоо,  Э.Санчирдамба гэгч нь өөрт нь атаархсан хүмүүс биед нь халдаж, зодсон гэх мэдээллээ шалгуулахаас татгалзсан байна. Магадгүй тэрбээр тухайн бичлэгийг хийж, олны анхааралд өртөж, хандалт авах зорилго агуулсан учир шалгуулахаас татгалзсан байхыг үгүйсгэхгүй юм.  

Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сар /2023.04/-д дуучин Э.Минжинсор мөн хүчирхийлэлд өртсөн талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн нь олон нийтийг айдаст автуулж байсан. Гэсэн ч дуучин Э.Минжинсор "Хэргийн учрыг олсон" хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулахаас татгалзаж, улмаар уг асуудлыг прокуророос хааж байсан юм. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Энэ мэтээр цахим сүлжээнд магадгүй хандалт авахын тулд олныг айдаст автуулж байгаа эдгээр үйлдэлд хариуцлага тооцож, цаашид энэ мэтээр нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн үйлдэл гаргахгүй байхад хуулийн байгууллага анхаарч ажиллах шаардлагатай байна.