"Бид уучлахгүй" хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгийг баривчилжээ

"Бид уучлахгүй" хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгийг баривчилжээ

Өнөөдөр “Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг, Автомашинтай жагсаалын зохицуулагч н.Цэгмэд нар Хууль зүйн яам дээр шаардлага хүргүүлсэн. Тэднийг дэмжиж олон хүн Хууль зүйн яаман дээр очсон байв. 

Учир нь Хууль зүйн яамны шинэ байранд нэр бүхий албан тушаалтны нэг өрөөнд зориулж 600 гаруй сая төгрөгөөр тавилга авсан тул иргэд тус тавилгыг үзэхийг хүссэн ч тэдний цагдаа, бусад хамгаалалтын хүчээр тус яамны барилгаас хүчлэн гаргаж байна.

Улмаар "Бид уучлахгүй" хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгийг баривчлан саатуулаад байна. 

Түүний Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа аж.