Өнгөрсөн шөнө 03:35 цагт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны 1 дүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.
