ВИДЕО: Газ алдагдсанаас автомашинуудын хөдөлгүүр унтарч, жолооч нар галд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

ВИДЕО: Газ алдагдсанаас автомашинуудын хөдөлгүүр унтарч, жолооч нар галд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт Улсын ерөнхий прокурорын газраас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. 

Галын улмаас Онцгой байдлын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байдаг. Мөн 35 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан гэх мэдээллийг прокурорын байгууллагаас өгөөд байгаа юм.

ВИДЕО: 

Тэгвэл ослын үеэр газ алдагдсанаас автомашинуудын хөдөлгүүр унтарч, жолооч нар нь галд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, "Дашваанжил" компанийн газыг тээвэрлэж явсан том оврын автомашин осолдож, газ алдсан байдаг. Их хэмжээний газ богино хугацаанд алдагдсанаас ойр орчим нь хүчилтөрөгчгүй болж, улмаар автомашинуудын хөдөлгүүр унтарсан байна. Тэр үед жолооч нар нөхцөл байдлыг мэдээгүйн улмаас галд өртөж, хүнд гэмтэл авч, амь насаа алдсан байж болзошгүй байгаа аж. 

- ШҮҮХ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙГААГААС ТАЛИЙГААЧДЫН АР ГЭР ДААТГАЛААС НӨХӨН ОЛГОВОР АВАХ АЖИЛ УДААШИРЧЭЭ- 

Ослын улмаас амь насаа алдсан иргэдийн нас барсан шүүх шинжилгээний дүгнэлт одоогоор гараагүй байгаа юм. Уг асуудлаас үүдэж, хохирогчдын ар гэр давхар хохирох эрсдэл үүсээд байгаа гэдгийг эх сурвалж мөн тодотгож байна. Учир нь галын улмаас амиа алдсан зарим иргэд орон сууцны найман хувийн зээлтэй байжээ. Энэ ч утгаараа тухайн иргэд нь амь насны даатгалтай байсан аж. Тиймээс хохирогчдын ар гэр даатгалаас нөхөн олговор авах, найман хувийн зээлийн эргэн төлөлтөө багасгуулах зэрэг асуудлаа шийдвэрлэхэд "Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй" гэх шалтгаанаар дээрх асуудлууд нь шийдэгдэх боломжгүй болоод байгаа юм байна. Товчхондоо, амь насаа алдсан иргэдийн шүүх шинжилгээний дүгнэлт гарахгүй удааширч байгаа нь даатгалаас нөхөн олговор ажлыг нь гацаагаад байгаа аж. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө