Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр үдээс хойш /2020.01.16/ Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн байна.
Иймд өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг зарласан байна. Үүний дараа тус асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх төлөвтэй байна.
Холбогдох хуулийн дагуу УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хүсэлт Улсын Ерөнхий Прокуророос ирсэн тохиолдолд 48 цагийн дотор парламент хүлээн авах эсэхээ шийдэх учиртай. Харин Н.Номтойбаяр гишүүнийг БНСУ-д яваа гэсэн мэдээлэл бий.