“Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Б, Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны есдүгээр сарын 29-нд хэлэлцэж, шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 07-ны өдөр /2024.02.07/-нд тус хэргийг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгон, Б.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-аас 1 тэрбум 543 сая төгрөг, 547 мянган ам.долларыг гаргуулж иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгожээ.