МАН-ЫН БҮЛЭГ: 2020 оны сонгуулиар Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болно

МАН-ЫН БҮЛЭГ: 2020 оны сонгуулиар Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болно

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ-

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдахдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Хамгийн эхлээд Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Хоёрдугаарт, Цэцийн гишүүн Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас оронд нь хэнийг ажиллуулах талаар хэлэлцэж санал нэгдсэн байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэхээр УИХ-ын дарга санал болгосон. Үүнийг хэлэлцээд гишүүд дэмжсэн шийдвэрийг гаргажээ.

Хамгийн сүүлд бүлэг Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар  боловсруулсан хуулийн төслийн талаар ажлын хэсгийн мэдээлэл сонсчээ. УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажиллаж буй юм.

Тэрбээр дараах танилцуулыг хийлээ. “2015 онд бүх сонгуулийг нэг хуулиар хийсэн. Одоо оруулах өөрчлөлтөөр бүгдийг нь салгах аж. Тодруулбал, Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутаг, нийслэлийн сонгуулийг тусдаа гурван хуулиар явуулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн байна. Өнгөрсөн хугацаанд УИХ долоон удаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дөрөв нь жижиг можаратор, гурав нь томсгосон можаратор /олон мандаттай/ тогтолцоогоор сонгуулиа явуулжээ. Цаашид сонгуулийн ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэгт ажлын хэсэг нэлээд ярилцсан байна. Ингээд тогтвортой хөгжил Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна, улс төрийн нам гэхээсээ илүүтэй нэр хүндтэй, тулхтай хүнээр ард түмэн төр төлүүлэх сонирхолтой байна. Эрх барьж байгаа намууд өөрсдөдөө ашигтай байдлаар хуульд өөрчлөлт оруулж ирсэн. Дөрвөн хувилбар гаргаж ярилцаж, Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарыг сонгожээ. Удахгүй Засгийн газраас санал авах аж.

Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах аж. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болох юм байна. Түүнчлэн хуульд цахим бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ирцийн босго, маргааныг хэрхэн шийдвэрлэх зэргийг хуульд тусгаж өгснийг танилцууллаа.




Өнөөдөр могой өдөр

20 минутын өмнө